Нэвтрэх хуудас

Хэвлэх

Бүрдүүлэх бичиг баримтууд

  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулах тухай өргөдлөө эрхлэх үйл ажиллагааны төрөлтэй уялдуулан доорх маягтууд болон чиглэлүүдийн дагуу холбогдох бичиг баримтыг хавсарган бүрэн гүйцэд бүрдүүлж ирүүлнэ. 

 1. Байгууллагын ерөнхий танилцуулга маягт 1

 2. Орон тооны бүтцийн схем маягт 2

 3. Удирдах болон ИТА-уудын товч тодорхойлолт маягт 3

 4. Усны алдагдал тооцох хүснэгт бөглөх /Орон нутгийн болон орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйчилгээний байгууллагууд бөглөнө./

 5. Үйл ажиллагааны чиглэл тус бүрээр:

    5.1 Хот суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн засвар, үйлчилгээний чиглэлээр

    5.2 Ус олборлох, цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр

    5.3 Цэвэр усны дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр

    5.4 Цэвэр усны түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр

    5.5 Орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний  ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр

    5.6 Ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр

    5.7 Бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр

    5.8 Бохир усны цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр

    5.9 Бохир усны татан зайлуулах шугам сүлжээний  ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр

    5.10 Бохир усны цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр

    5.11 Ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга  хийх үйлчилгээний чиглэлээр

    5.12 Хот, суурины ус түгээх байрны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр

    5.13 Зөөврийн ус хангамжийн  үйлчилгээний чиглэлээр

    5.14 Бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр

6.  Санхүү, хөрөнгийн нөөц, эдийн засгийн чадавхи - Байгууллага, компанийн санхүү, хөрөнгийн нөөц, чадавхи, эдийн засгийн үйл ажиллагаа, гадаад дотоодын зээл, өр, авлага, бэлэн мөнгөний нөөц зэргийн талаарх мэдээлэл, судалгаа багтсан байна.

6.1. Тусгай зөвшөөрөл авах

Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний Тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж байгууллагын санхүү, эдийн засгийн  үйл ажиллагааны чадамжийг тогтоох, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор дараах маягтаар тооцоо, судалгааг ирүүлэх шаардлагатай

Санхүү эдийн засгийн тооцооны материалыг ирүүлэхдээ доорх зүйлийг анхаарна уу 

6.1.1. Тооцооны 1-9-р хүснэгтийг хэмжих нэгжийн алдаагүй, томьёо засахгүй  байх

6.1.2. Тооцооны  зардал тус бүрээр задаргаа тооцоог хавсаргах

6.1.3. Задаргаа тооцооны анхан шатны баримт -тушаал, гэрээ, тооцооны акт хавсаргах

6.1.4. Байгууллагын сүүлийн 3 жилийн Санхүүгийн балансын хуулбарыг хавсаргах

6.1.5. Нийт материалыг дарааллын дагуу үдэж, Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын материалын хамт ирүүлэх

1.1 Тусгай зөвшөөрөл авах (12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8, 12.2.9, 12.2.10, 12.2.11, 12.2.12, 12.2.13) ангиллын Санхүү, эдийн засгийн тооцооны маягт

 6.2. Тарифын санал ирүүлэх

Дараах ангиллын ТЗЭ-д энэхүү маягтаар үйлчилгээний тарифын санал ирүүлнэ (12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8, 12.2.9, 12.2.10, 12.2.11, 12.2.12, 12.2.13)

Санхүү эдийн засгийн тооцооны материалыг ирүүлэхдээ доорх зүйлийг анхаарна уу

6.2.1. Товьёг

6.2.2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

6.2.3. Ус хангамжийн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

6.2.4 Компанийн товч танилцуулга, Тариф өөрчлөх талаар тайлбар

6.2.5. Судалгааны А,Б болон 1-9 хүснэгтийг хэмжих нэгжийн алдаагүй, томьёо засахгүй байх

6.2.6. Судалгаанд орсон зардлын  задаргаа тооцоог тус бүрээр хавсаргах

6.2.7. Задаргаа тооцооны анхан шатны баримт -тушаал, гэрээ, тооцооны акт хавсаргах

6.2.8. Байгууллагын сүүлийн 5 жилийн Санхүүгийн балансын хуулбарыг хавсаргах

6.2.9. Нийт материалыг дарааллын дагуу үдэж, дугаарлан хавтаслаад Албан тоотын хамт ирүүлэх

2.1 Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны Тарифын санал ирүүлэх тооцооны маягт

6.3. Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны санхүү эдийн засгийн тайлан

Дараах ангиллын ТЗЭ-д энэхүү маягтаар хагас жил (7.20-8.10 нд), жилийн эцсийн (дараа оны 2.10-2.30нд) тайланг ирүүлнэ. (12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8, 12.2.9, 12.2.10, 12.2.11, 12.2.12, 12.2.13)

Санхүү эдийн засгийн тооцооны материалыг ирүүлэхдээ доорх зүйлийг анхаарна уу

6.3.1. Товьёг

6.3.2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

6.3.3. Ус хангамжийн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

6.3.4. Компанийн Санхүүгийн үйл ажиллагааны тайлангийн товч тайлбар

6.3.5. Тайлангийн  1-13 хүснэгтийг хэмжих нэгжийн алдаагүй, томьёо засахгүй  байх

6.3.6. Байгууллагын тайлант хугацааны Санхүүгийн балансын хуулбарыг хавсаргах

6.3.7. Нийт материалыг дарааллын дагуу үдэж, дугаарлан хавтаслаад Албан тоотын хамт ирүүлэх

3.1 Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны Тайлан ирүүлэх тооцооны маягт