Нэвтрэх хуудас

Хэвлэх

Тусгай зөвшөөрлийн тухай

Тусгай зөвшөөрөл гэж  тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг хэлнэ.

Зохицуулах хороо нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай  зөвшөөрөл  бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасны дагуу  дараах үйл ажиллагааны төрөлд тусгай зөвшөөрөл олгоно. Үүнд:

12.2.1 Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээ

12.2.2 Ус олборлох, цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээ

12.2.3 Цэвэр ус дамжуулах шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ

12.2.4 Цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ

12.2.5 Орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ

12.2.6 Ус дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээ

12.2.7 Бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ

12.2.8 Бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ

12.2.9 Бохир ус татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ

12.2.10 Бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээ

12.2.11 Ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх үйлчилгээ

12.2.12 Хот, суурины ус түгээх байрны  ашиглалт, үйлчилгээ

12.2.13 Зөөврийн ус хангамжийн үйлчилгээ

12.2.14 Бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ