Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2024 ОНЫ VI ХУРАЛ БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2024 ОНЫ VI ХУРАЛ БОЛЛОО.

  Зохицуулах хорооны хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр танхимаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 9 дүгээр зүйлийн 9.8, 9.13, Зохицуулах хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дах заалтад тус тус заасны дагуу:

1. Орон нутгийн НААҮ-ний “Эмт наран” ОНӨААТҮГ-т тусгай зөвшөөрөл олгох тухай,

2. Орон нутгийн НААҮ-ний “Гавшгай-ус” ОНӨААТҮГ-т тусгай зөвшөөрөл олгох тухай,

3. Улаанбаатар хотын орон сууцны ашиглалт, үйлчилгээний “Эрчим скай стар" ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгох тухай,

4. Улаанбаатар хотын бохир ус зөөвөрлөх үйлчилгээний “Мега магнет монголиа” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тухай,

5. Улаанбаатар хотын бохир ус зөөвөрлөх үйлчилгээний “ТСЛ энд тавин тав авто моторс”

6. Орон нутгийн бохир ус зөөвөрлөх үйлчилгээний “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги”-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,

7. "Илчлэг шивээ" ОНӨААТҮГ-ын төсөвт байгууллага, үйлдвэр, ААН, байгууллага, ахуйн хэрэглэгчийн цэвэр, бохир усны тариф батлах тухай болон Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн батлах тухай,

8. Улаанбаатар хотын орон сууцны ашиглалт, үйлчилгээний “Голдкомпас" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.