Нэвтрэх хуудас

Хэвлэх

Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар

    Тусгай зөвшөөрөл хүсэж буй байгууллагуудын холбогдох материал, хүсэлтийг цахимаар хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна. Ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааны чиглэлээр тусгай зөвшөөрөл хүсэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан гарын авлагыг эндээс татаж авна уу.

  Тайлбар: Энэхүү гарын авлагатай сайтар танилцсаны дараа хүсэлтээ өгнө үү. Мөн тусгай зөвшөөрлийн хүсэлтийн төрлүүдээ тус бүрд нь гаргахгүйгээр гол төрлөө сонгоод бусад төрлүүдийг  "НЭМЭЛТ" гэсэн товчийг дарж шууд нэмэлтээр сонгоод хүсэлтээ ирүүлэх боломжтой. Жишээлбэл: орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бол эхлээд " Орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ" гэсэн төрлөө сонгоод, дараа нь нэмэлт бусад төрлүүдээ сонгоно. Хэрэв тусгай зөвшөөрлийн төрлүүдээ тус бүрд нь сонгон хүсэлт ирүүлсэн тохиолдолд Татварт төлөх төлбөр болон Зохицуулалтын үйлчилгээний хөлс автоматаар нэмэгдэж  бодогдохыг анхаарна уу.

  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар нь "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 10 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох, сунгах, хүчингүй болгох
  • Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийн хянах
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрчлөн зохион байгуулагдах, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийг шинэчлэх, эд хөрөнгөө барьцаалах нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд нөлөөлөхөөр бол тухайн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх
  • Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, хүний нөөц, техник технологи, эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээллийн нэгдсэн сан бий болгох,тусгай зөвшөөрөл эзэмшигчээс холбогдох мэдээллийг гаргуулах, нэгтгэх
  • Аж ахуйн харилцааны дүрэм батлах
  • Техникийн нөхцөл олгох журам батлах
  • Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой өргөдлийн маягт, нөхцөл шаардлага боловсруулах, Зохицуулах хороогоор батлуулж, мөрдүүлэх
  • Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг илрүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах
  • Тусгай зөвшөөрөлтэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх

 

 

Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар

1

Г.Нарантуяа

Газрын дарга

 

narantuya@wsrc.gov.mn

2

Е.Нямсүрэн

ТЗХГ-ын Ахлах мэргэжилтэн

7777-0748

nyamsuren@wsrc.gov.mn

3

Д.Алтанбагана

Мэргэжилтэн

 

altanbagana@wsrc.gov.mn 

4

С.Буянхишиг

Мэргэжилтэн

 

buyankhishig@wsrc.gov.mn

5

Г.Мэргэн

Мэргэжилтэн

 

mergen@wsrc.gov.mn

Хэрэглэгчийн хэлтэс

6

Ш.Энхжаргал

Хэлтсийн дарга

7014-7448 7777-0748 

enkhjargal@wsrc.gov.mn

7

Ц.Оргил

Мэргэжилтэн

orgil@wsrc.gov.mn