Нэвтрэх хуудас

Хэвлэх

УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮДИЙН ТУРШЛАГА СУДЛАХ, CAHAЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА .

УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮДИЙН ТУРШЛАГА СУДЛАХ, CAHAЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА .

  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо болон “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “ОСНАА Мэргэжлийн холбоо” ТББ, “ХОСНАА-н Хөгжлийн төв” ТББ, ”Эгц шугам” ХХК, “Vulcan Mongolia” ХХК нартай хамтран 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн салбарын мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн туршлага судлах, санал солилцох зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

  Дээрх уулзалтаар Нийслэлийн хүн амд түгээж буй ундны усыг стандартын шаардлагад нийцүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангуулах, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын цэвэр, бохир усны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлүүдээр өөрийн байгууллагын хийж буй ажлын туршлага, шинээр нэвтрүүлсэн техник технологийн талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.

  Тус уулзалт, хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад ажиллаж буй 80 орчим мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй инженерүүд оролцож, дараах асуудлуудын хүрээнд туршлага солилцож, зөвлөлдөв. Үүнд:

  • Хэрэглэгчдэд түгээж буй ундны усны чанарыг сайжруулах ажлын хүрээнд шинэ техник технологийг нэвтрүүлсэн байдал, түүний үр дүн, олон улсын туршлага;
  • Орон сууцны ашиглалтын байгууллагуудын усны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд шинээр нэвтрүүлсэн техник технологийн шийдэл, гарсан үр дүн;
  • Цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэсэн байдал, шинээр нэвтрүүлсэн техник технологи, түүний үр дүн;
  • Цаашид анхаарч, шийдвэрлэх асуудлууд зэрэг болно.

  Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт шинээр нэвтрүүлсэн техник технологи, түүний үр дүн, туршлагыг сурталчлан таниулах болон ус хангамж ариутгах татуургын үйлчилгээний цаашдын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах хүсэлтийг тус уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон оролцогчид илэрхийллээ.

  Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн салбарын мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн туршлага судлах, санал солилцох зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг үндэслэж Зохицуулах хорооны ажлын албанаас цаашид анхаарах асуудлыг шийдвэрлэхээр бусад байгууллагуудтай хамтран хийх ажлын төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна.