Нэвтрэх хуудас

Хэвлэх

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг дүгнэх журам

Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 3.2, тусгай зөвшөөрлийн гүйцэтгэлийн гэрээний 4-т тус тус заасны дагуу 2023 оны үйл ажиллагааны тайлан мэдээ, усны бодит алдагдлын судалгаа, гэрээний биелэлт, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны дотор, санхүү эдийн засгийн тайлан мэдээг 2024 оны 02 дугаар сарын 20-ны дотор холбогдох маягтын дагуу тус тус үнэн зөв, бүрэн бөглөж, и-мэйл хаягаар болон хэвлэмэл хэлбэрээр баталгаажуулан, ирүүлнэ үү.

 1. Орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд:

2.Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд

3.Бохир ус цэвэрлэх байгууламжийн болон ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд:

Холбогдох журмыг эндээс татаж үзнэ үү.

Нийт тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудад анхааруулах нь :

Доорх 4 excel файлыг 2024 оны 1 сарын 10-ны дотор бөглөж naranbat@wsrc.mn цахим хаягаар, үйл ажиллагаа, хүний нөөцийн тайлан мэдээг 2024 оны 1 сарын 25-ны дотор https://data.wsrc.mn/ хаягаар болон цаасан хэлбэрээр баталгаажуулан ирүүлэхийг мэдэгдэж байна.

1. Байгууллага

2. Хүний нөөц

3. Тоног төхөөрөмж

4. Үйлчилгээ

Жич : Дээрх 4 excel файл нь тайлан мэдээ ирүүлэх үндсэн хүснэгт бөгөөд naranbat@wsrc.mn цахим хаягаар илгээхдээ өөрийн байгууллагын мэдээллийн сан руу орох эрх бүхий админы нэр, утасны дугаар, албан тушаал, имэйл хаягийг давхар ирүүлэх шаардлагатайг анхаарна уу.