Нэвтрэх хуудас

Хэвлэх

Үнэ тариф, судалгааны газар

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны Үнэ тариф, судалгааны газар нь “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 3 дугаар бүлгийн 10 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Монгол улсын усны үйлчилгээний тарифын тогтолцоог шинэчлэн, үнэ тарифын талаар баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих;
  • Усны үйлчилгээний үнэ тариф тооцох аргачлал боловсруулах, батлуулах;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны шаардагдах зардал /БОШ/ болон үйлчилгээний тарифыг хянах, судалгаа тооцоог Зохицуулах хорооны хуралд танилцуулж батлуулах;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт тавих, тайлан мэдээг нэгтгэн дүгнэх, судалгаа хийх;
  • Тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж байгуулагын санхүү эдийн засгийн материалыг хянах, дүгнэлт гаргах, Зохицуулах хорооны хурлаар оруулж шийдвэрлүүлэх;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын санхүү эдийн засгийн үзүүлэлтүүдээр мэдээллийн сан бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд усны үйлчилгээний газрын хэмжээний үзүүлэлтээр олон нийтэд болон холбогдох байгууллагад мэдээлэл бэлтгэх;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үнэ тарифтай холбоотой мэдээлэл, өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх;

Тарифт зохицуулалт хийхэд баримтлах зарчмууд

  • Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах,
  • Хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх,
  • Өртөг нь сүүлийн жилүүдэд гарсан зардлын гүйцэтгэлд үндэслэгдсэн байх,
  • Орлого нь хэрэглэгчдийг тасралтгүй усаар хангах, урсгал засвар хийхэд хүрэлцэхүйц байх,
  • Усны зохистой хэрэглээг урамшуулах, усны бохирдлыг бууруулах, хүн амын зорилгоор хэрэглэгчийн ангиллаар ялгавартай тариф тогтоох,
  • ТЗЭ-ийн үйл ажиллагаанд хамааралгүй бүх төрлийн шагнал урамшуулал, тэтгэмж, хандив, бэлэг дурсгал, хүлээн авалт, туслах аж ахуй, амралт сувилал, гуанз, цайны газар зэрэг үйлдвэрлэлийн бус үйл ажиллагааны зардлыг оруулахгүй байх,
  • Хүний эрхийн комиссоос 2011 оны 3-р сарын 24-ний өдрийн “Ундны ус, ариутгах татуургын тухай” тогтоолд заасны дагуу усны төлбөр нь өрхийн дундаж орлогын 5%-иас хэтрэхгүй байх.

Үнэ тариф, судалгааны газар

 

 

Албан тушаал

Нэр

Цахим хаяг

Утас

Газрын дарга

Б.Доржбат

dorjbat@wsrc.gov.mn

 

Ахлах мэргэжилтэн

Э.Гүнжинлхам

gunjinlkham@wsrc.gov.mn

7014-7447

Мэргэжилтэн

Д.Мөнгөнтуяа

munguntuya@wsrc.gov.mn

Мэргэжилтэн

Г.Ганбаяр

ganbayar@wsrc.gov.mn

Мэргэжилтэн

Х.Дарьсүрэн

darisuren@wsrc.gov.mn

Мэргэжилтэн

Б.Энх-Эрдэнэ

Enkh-Erdene@wsrc.gov.mn