Нэвтрэх хуудас

Хэвлэх

Үнэ тарифын тухай ойлголт, тогтолцоо

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн:

  • 3.1.16. “цэвэр усны үйлчилгээний төлбөр” гэж усыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг;

  • 3.1.17. “бохир усны үйлчилгээний төлбөр” гэж хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг;

  • 3.1.18. “тариф” гэж цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг;

Тариф тогтоох үндсэн зарчмууд:

  • Зардлаа нөхөх;

  • Тэгш байдал;

  • Шударга байдал;

  • Худалдан авах чадамж;

  • Ойлгомжтой, энгийн байх;

  • Бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн байх;