Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санхүү, эдийн засгийн маягт

Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний Тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах хүсэлт гаргасан хуулийн этгээд болон Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын санхүү, эдийн засгийн  үйл ажиллагааны чадамжийг тогтоох, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор дараах маягтаар тооцоо, судалгааг ирүүлэх шаардлагатай. 

1. Тусгай зөвшөөрөл авах

Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний Тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж байгууллагын санхүү, эдийн засгийн  үйл ажиллагааны чадамжийг тогтоох, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор дараах маягтаар тооцоо, судалгааг ирүүлэх шаардлагатай

Санхүү эдийн засгийн тооцооны материалыг ирүүлэхдээ доорх зүйлийг анхаарна уу 

  1. Тооцооны 1-9-р хүснэгтийг хэмжих нэгжийн алдаагүй, томьёо засахгүй  байх
  2. Тооцооны  зардал тус бүрээр задаргаа тооцоог хавсаргах
  3. Задаргаа тооцооны анхан шатны баримт -тушаал, гэрээ, тооцооны акт хавсаргах
  4. Байгууллагын сүүлийн 3 жилийн Санхүүгийн балансын хуулбарыг хавсаргах
  5. Нийт материалыг дарааллын дагуу үдэж, Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын материалын хамт ирүүлэх

1.1 Тусгай зөвшөөрөл авах (12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8, 12.2.9, 12.2.10, 12.2.11, 12.2.12, 12.2.13) ангиллын Санхүү, эдийн засгийн тооцооны маягт

 2. Тарифын санал ирүүлэх

Дараах ангиллын ТЗЭ-д энэхүү маягтаар үйлчилгээний тарифын санал ирүүлнэ (12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8, 12.2.9, 12.2.10, 12.2.11, 12.2.12, 12.2.13)

Санхүү эдийн засгийн тооцооны материалыг ирүүлэхдээ доорх зүйлийг анхаарна уу

  1. Товьёг
  2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Ус хангамжийн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  4. Компанийн товч танилцуулга, Тариф өөрчлөх талаар тайлбар
  5. Судалгааны А,Б болон 1-9 хүснэгтийг хэмжих нэгжийн алдаагүй, томьёо засахгүй байх
  6. Судалгаанд орсон зардлын  задаргаа тооцоог тус бүрээр хавсаргах
  7. Задаргаа тооцооны анхан шатны баримт -тушаал, гэрээ, тооцооны акт хавсаргах
  8. Байгууллагын сүүлийн 5 жилийн Санхүүгийн балансын хуулбарыг хавсаргах
  9. Нийт материалыг дарааллын дагуу үдэж, дугаарлан хавтаслаад Албан тоотын хамт ирүүлэх

2.1 Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны Тарифын санал ирүүлэх тооцооны маягт

3. Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны санхүү эдийн засгийн тайлан

Дараах ангиллын ТЗЭ-д энэхүү маягтаар хагас жил (7.20-8.10 нд), жилийн эцсийн (дараа оны 2.10-2.30нд) тайланг ирүүлнэ. (12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8, 12.2.9, 12.2.10, 12.2.11, 12.2.12, 12.2.13)

Санхүү эдийн засгийн тооцооны материалыг ирүүлэхдээ доорх зүйлийг анхаарна уу

  1. Товьёг
  2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Ус хангамжийн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  4. Компанийн Санхүүгийн үйл ажиллагааны тайлангийн товч тайлбар
  5. Тайлангийн  1-13 хүснэгтийг хэмжих нэгжийн алдаагүй, томьёо засахгүй  байх
  6. Байгууллагын тайлант хугацааны Санхүүгийн балансын хуулбарыг хавсаргах
  7. Нийт материалыг дарааллын дагуу үдэж, дугаарлан хавтаслаад Албан тоотын хамт ирүүлэх

3.1 Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны Тайлан ирүүлэх тооцооны маягт