Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах хорооны зорилт

Зорилт 1

Зохицуулах байгууллагын бие даасан хараат бус байдлыг хангаж, Хороог бэхжүүлэх, үйл ажиллагааг нь тогтворжуулах, салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох

Зорилт 2

Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын орчинг сайжруулах зорилгоор мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлэх;

Зорилт 3

Олон улсын нягтлан бодох бүртгэлийн дагуу үйлдвэрлэлийн шат дамжлага бүр дээр зардлын бүртгэл хөтлөх, зах зээлийн орчинд нийцсэн зардлын индексжүүлэлтийн судалгааг явуулж, хэрэглээний түвшингээс хамаарсан, зорилтот хэрэглэгчдэд чиглэсэн усны үйлчилгээний блок  тарифыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;

Зорилт 4

Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, батлагдсан үнэ тарифын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, хариуцлагын тогтолцоог сайжруулах;

Зорилт 5

Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ, элэгдэл тооцох жишиг хэмжээний асуудлаар салбарын хэмжээнд баримтлах бодлого, чиглэлийг тогтоох;

Зорилт 6

Үйлчилгээний гүйцэтгэлийн үзүүлэлтээр ТЗЭ-н үйл ажиллагааг хэмжих, хэрэглэгчдэд ил тод мэдээлэх