Нэвтрэх хуудас

Хэвлэх

Гадаад харилцаа

Олон улсын усны холбоо-International Water Association (www.iwahq.org)

Зохицуулах хороо 2012 оны 11 сард тус байгууллагад гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан бөгөөд мөн оны 12 сарын 17-нд гишүүн болов. Олон улсын усны холбоо нь усны бүхий л асуудлыг хамарсан судалгаа шинжилгээ хийх, дадлага туршлага солилцох боломжийг олгодог усны чиглэлээр ажилладаг мэргэжилтэнүүдийн нэгдсэн холбоо юм. Олон улсын усны холбоо нь судалгаа шинжилгээ хийх, дадлага туршлага солилцох, дүрэм журам боловсруулах, үйлдвэрлэл үйлчилгээг үзүүлэх, зөвлөгөө өгөх шинжээчдээрээ дамжуулан ямар нэг байгууллага, аж ахуйн нэгжээс илүүтэйгээр усны чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдэд шинэ санал санаачлага бий болгох, дэлхийн нийтийн хэрэгцээ шаардлагад тохирсон оновчтой, зөв шийдлийг олоход туслах зорилготой байгууллага юм.

Гишүүдийн бүрэлдэхүүнд судлаачид, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, зөвлөхүүд, үйлдвэр, аж ахуйн байгууллагууд, зохицуулагчид байдаг.

Дэлхийн усны түншлэл-Global water partnership (www.gwp.org)

Усны нөөцийн нэгдсэн менежмент (УННМ)-ийг дэмжихээр 1996 онд байгуулагджээ. УННМ нь хүрээлэн байгаа орчны системийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр эдийн засаг болон нийгмийн хангамжийг нэмэгдүүлэх, ус, газар болон түүнтэй холбогдох нөөцийн хамтын удирдлага, менежментийг сайжруулах үйл явц юм.

Дэлхийн 140 гаруй улс оронд усны түншлэгч байгууллагатай. Зохицуулах хороо 2012 оны 11 сарын 19-ний өдөр тус түншлэлийн түншлэгч байгууллага болов.

Усны Чанарын Холбоо /WQA/ (www.wqa.org)

Тус холбоо нь хүн амын ундны ус чанар болон ус цэвэршүүлэх үйлдвэрлэлийн салбарыг төлөөлсөн ашгийн бус байгууллага юм. Усны Чанарын Холбоо нь дэлхий даяар 2700 гаруй гишүүнтэй бөгөөд тэдгээрт усны чанарыг сайжруулах бүтээгдэхүүн, үйлчилгээг ханган нийлүүлэгчид, тоног төхөөрөмж үйлдэрлэгчид багтдаг.

WQA нь ус цэвэршүүлэх мэргэжилтнүүдийг сургах, ус цэвэршүүлэх бүтээгдэхүүнд гэрчилгээ олгохын сацуу усны чанарыг сайжруулах чиглэлийн үйлдвэрлэл үйлчилгээний салбарын дуу хоолой болж олон нийтийг мэдээллийн эх үүсвэрээр хангах ажлыг нэр төртэй гүйцэтгэж ирсэн.

Зохицуулах Хороо нь Усны Чанарын Холбоонд 2014 оноос гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна.

 Америкийн усны үйлчилгээний холбоо /AWWA/ (www.awwa.org)

1881 онд байгуулагдсан тус холбоо нь үнэ цэнэтэй байгалийн нөөц болсон усыг хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг зохицуулдаг хамгийн том боловсрол, эрдэм шинжилгээний төрийн бус байгууллага юм. 50 мянга гаруй гишүүнчлэлтэй, АWWA нь хүн амын эрүүл мэндийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, тав тухтай амьдралын түвшинг бэхжүүлэх, дээшлүүлэх чиглэлээр ажилладаг юм.

Зохицуулах хороо нь 2014 онд АWWA-н жинхэнэ гишүүн болсон.