Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит гуравдугаар хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит гуравдугаар хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит гуравдугаар хуралдааныг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хүчингүй болгох болон Улаанбаатар хотын усны үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв. Үүнд:

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. “Арцат шанх” ХХК, “Наран рашаан” ХХК-д нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгов.
  2. Архангаай аймгийн “Ар ус ундарга” ХХК, Улаанбаатар хотын “Дайцэцэн” ХХК, “Адтай ноён” ХХК, “Пюрхаус” ХХК, “Эмпати хаус” ХХК, “Ганбиж” ХХК, “Галшинт” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилийн хугацаатай сунгав.
  3. “Ууган Хасон” ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
  4. Улаанбаатар хотын усны үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийж, зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бөөний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.