Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит гуравдугаар хурал боллоо
2019 оны 03-р сарын 25
Зохицуулах зөвлөлийн 2019 оны ээлжит гуравдугаар хуралдааныг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хүчингүй болгох болон Улаанбаатар хотын усны үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв. Үүнд:
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу:
- “Арцат шанх” ХХК, “Наран рашаан” ХХК-д нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгов.
- Архангаай аймгийн “Ар ус ундарга” ХХК, Улаанбаатар хотын “Дайцэцэн” ХХК, “Адтай ноён” ХХК, “Пюрхаус” ХХК, “Эмпати хаус” ХХК, “Ганбиж” ХХК, “Галшинт” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилийн хугацаатай сунгав.
- “Ууган Хасон” ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
- Улаанбаатар хотын усны үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийж, зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бөөний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.