Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2024 ОНЫ V ХУРАЛ БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2024 ОНЫ V ХУРАЛ БОЛЛОО.

  Зохицуулах хорооны хурлыг 2024 оны 03 дүгээр сарын 19-ны өдөр танхимаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 9 дүгээр зүйлийн 9.8, 9.13, Зохицуулах хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дах заалтад тус тус заасны дагуу:

1. Улаанбаатар хотын орон сууцны ашиглалт, үйлчилгээний “Аж богд инженеринг" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах болон бохирын өргөлтын насос станцаар дамжуулан зайлуулдаг зарим хэрэглэгчийн бохир усны тарифыг батлах тухай,

2. Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний “Престиж инженеринг” ХХК-д тусгай зөвшөөрөл шинээр олгох тухай,

3. Улаанбаатар бохир ус зөөврийн үйлчилгээний “Гүнцэг хайрхан” ХХК-д тусгай зөвшөөрөл шинээр олгох тухай,

4. “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.