Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2024 ОНЫ III ХУРАЛ БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2024 ОНЫ III ХУРАЛ БОЛЛОО.

  Зохицуулах хорооны хурлыг 2024 оны 02 дүгээр сарын 08-ны өдөр танхимаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дах заалтад тус тус заасны дагуу:

1. Увс аймгийн төвийн нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,

2. Улаанбаатар хотын орон сууц ашиглалт, үйлчилгээний “Нарантуул Илч” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,

3. Улаанбаатар бохир ус зөөврлөх үйлчилгээний “Марззүрх хайрхан” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,

4. Улаанбаатар бохир ус зөөврлөх үйлчилгээний “Зол заяат хангай” ХХК-д тусгай зөвшөөрөл шинээр олгох тухай,

5. Улаанбаатар бохир ус зөөврлөх үйлчилгээний “Зуслансэрвэн цохио” ХХК-д тусгай зөвшөөрөл шинээр олгох тухай,

6. Улаанбаатар бохир ус зөөврлөх үйлчилгээний “ТТЭО тулга” ХХК-д тусгай зөвшөөрөл шинээр олгох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.