Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2024 ОНЫ II ХУРАЛ БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2024 ОНЫ II ХУРАЛ БОЛЛОО.

  Зохицуулах хорооны хурлыг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр танхимаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтад тус тус заасны дагуу:

1. Улаанбаатар хотын орон сууцны ашиглалт, үйлчилгээний “Грийт лакс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,

2. Улаанбаатар бохир ус зөөврлөх үйлчилгээний “Дугуй заг сервис” ХХК-д тусгай зөвшөөрөл шинээр олгох тухай,

3. Төв аймгийн зарим сумын төвийн ус түгээх байрны цэвэр усны үйлчилгээний тариф батлах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.