Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2024 ОНЫ I ХУРАЛ БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2024 ОНЫ I ХУРАЛ БОЛЛОО.

  Зохицуулах хорооны хурлыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр танхимаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 9 дүгээр зүйлийн 9.7 до заалт, Зохицуулах хорооны дүрмийн 3.1.1, 4.2 дэх хэсэгт тус тус заасны дагуу:

 

1. Улаанбаатар хотын бохир ус зөөврийн үйлчилгээний “Эж-Эрдэнэ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тухай,

2. Зохицуулах хорооны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай,

3. Зохицуулах хорооны 2024 оны үйл ажиллагааны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.