Нэвтрэх хуудас

Хэвлэх

2023 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх.

2023 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх.

  2023 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх хугацаа 2024 оны 02 дугаар сарын 15-ны 23 цаг 59 минутад тасалбар болох бөгөөд уг мэдүүлгийг гаргуулах үйл явц нь Цагаан сарын баярын өдрүүдтэй ойрхон байгааг анхаарч, мэдүүлэг гаргах албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр дотоод сургалтыг өөрийн байгууллага, салбар нэгжийн хэмжээнд ЭБАТ болон мэдүүлэг гаргагч нарт зохион байгуулж, мэдээлэл арга зүйгээр ханган ажиллах нь зүйтэй.

  2023 оны ХАСХОМ шинэчлэн гаргуулах явцад доорх видео зааварчилгааг өөрийн болон харьяа байгууллагын албан ёсны цахим хуудас, боломжит цахим сүлжээгээр мэдүүлэг гаргагч нарт зориулан түгээж, заавар зөвлөмжөөр хангаж ажиллана уу.

  Мэдүүлэг гаргагч нарт зориулсан  видео зааварчилгааг https://www.youtube.com/watch?v=OxtvXmRDpOk  хаяг руу  нэвтэрч танилцах боломжтой.