Нэвтрэх хуудас

Хэвлэх

Мэдээлэл технологийн мэргэжилтэн ажилд авна.

Мэдээлэл технологийн мэргэжилтэн ажилд авна.

  Гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл:        Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны мэдээлэл, технологийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэдээллийн сан, программ хангамж, техник хангамжийг нэвтрүүлэх, сүлжээний нууцлал, аюулгүй ажиллагааг хангах, цахим болон дотоод сүлжээний засвар үйлчилгээ, хөгжүүлэлтийг хийх, техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, мэргэжлийн зөвлөгөө, удирдлагыг мэдээллээр хангах, ажлын уялдаа холбоог сайжруулна.

 

 

  Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй;
  • Мэргэжлээрээ ажилласан бол давуу тал болно;
  • Албан бичиг боловсруулах чадвартай байх;
  • Идэвх санаачилгатай бүтээлч байх;
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй;
  • Ёс зүйн болон харилцааны өндөр соёлтой;
  • Багаар ажиллах чадвартай;

   Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа /e-mongolia/
  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600-р тушаалын 1-р хавсралтаар батлагдсан/
  • 2% цээж зураг /3х4 хэмжээтэй/
  • Дипломын эх хувь, мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, сертификат

  Хугацаа, тодруулга:

Материалаа 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл өгөх боломжтой. Асууж тодруулах зүйл байвал ажлын цагаар Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Л.Баттөмөртэй 7014-7444 дугаарын утсаар холбогдоно уу.

  Хаяг: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 8-р хороолол, Их тойруу 43, Монгол ньюс тауэр байр, 6-р давхарт 601 тоот