Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2023 ОНЫ XIX ХУРАЛ БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2023 ОНЫ XIX ХУРАЛ БОЛЛОО.

  Зохицуулах хорооны хурлыг 2023 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр танхимаар зохион байгуулж, Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 дах заалтад заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгах, үйлчилгээний тарифыг шинэчлэн батлах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

1. Улаанбаатар хотын орон сууцны ашиглалт, үйлчилгээний “Тунгалагбуянт дуут” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,

2. Улаанбаатар хотын орон сууцны ашиглалт, үйлчилгээний “Лхатоном сервис” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,

3. Улаанбаатар хотын бохир ус зөөврийн үйлчилгээний “Галтай Чойндон” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,

4. Улаанбаатар хотын орон сууцны ашиглалт, үйлчилгээний “Дэнж хотхон” ХХК-ийн хэрэглэгчийг ТЗЭ-д шилжүүлэх тухай,

5. “Тохилог шинэ ертөнц” ХХК”-ийн УСУГ-тай тооцоо хийх цэвэр, бохир усны бөөний тариф батлах тухай,

6. “Аж богд инженеринг” ХХК-ийн УСУГ-тай тооцоо хийх бохир усны бөөний тариф батлах тухай,

7. Зохицуулах зөвлөлийн 2021 оны 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай тус тус хэлэлцэв.