Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2023 ОНЫ XVIII ХУРАЛ БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2023 ОНЫ XVIII ХУРАЛ БОЛЛОО.

  Зохицуулах хорооны хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр онлайн болон танхимаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах үйлчилгээний тарифыг шинэчлэн батлах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 дах заалтад заасны дагуу:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр хот тохижилт” ТБАГУТҮГ-ын тусгай зөвшөөрлийг сунгах тухай,

2. Улаанбаатар хотын орон сууцны ашиглалт, үйлчилгээний “Тэргүүн чансаа” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,

3. Улаанбаатар хотын бохир ус зөөврийн үйлчилгээний “Омега” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,

4. “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний борлуулалтын орлогын шаардагдах /БОШ/ хэмжээг батлах тухай,

5. Хөвсгөл аймгийн “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн ус түгээх байрны тариф батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.