Нэвтрэх хуудас

Хэвлэх

“ХЭРЭГЛЭГЧЭЭ СОНСЪЁ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙН ҮР ДҮН.

“ХЭРЭГЛЭГЧЭЭ СОНСЪЁ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙН ҮР ДҮН.

  УСНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БУЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАНИУЛАХ ЗОРИЛГООР “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛЖ, ТЭМДЭГЛЭСЭЭР 8 ЖИЛ БОЛООД БАЙНА.

  ЭНЭ ЖИЛИЙН ХУВЬД УГ АРГА ХЭМЖЭЭГ 2023.10.10-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН БӨГӨӨД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН ЗҮГЭЭС ШИНЭ САНАА, ШИНЭЛЭГ ЗҮЙЛСИЙГ САНААЧЛАН ОРОЛЦЛОО. НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ АРГА ХЭМЖЭЭНД ИДЭВХИ ЗҮТГЭЛТЭЙ, САНААЧЛАГАТАЙ ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГУУДДАА ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЗҮГЭЭС БАЯР ХҮРГЭЖ, АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ. ҮҮНД:

  “Монватер” ХХК нь ариутгах татуургын ф50мм-ф300мм хүртэлх бүх шугaмын бөглөөг гаргагч болон Ахуйн хэрэглээний сантехниийн тоноглол /тосгуур, угаалтуур, суултуур, ванн/-ын   бөглөөг хийн даралтаар гаргадаг багажийг өөрсдийн ажил үйлчилгээндээ нэвтрүүлж ажиллаж байна.

         

  “Ганбиж” ХХК, “Зүмбэр орд өргөө” ХХК, “Баганат харш ХХК -иуд нь шугамын гэмтэл илрүүлдэг хяналтын камерыг ажил үйлчилгээндээ нэвтрүүлэн ашиглаж байна.

        

  “Гангар орд” ХХК, “Монватер” ХХК, “МОНТС ХХК -иуд нь төлбөр тооцооны шинэ программыг нэвтрүүлж айл өрх, ААНБ-уудын ус, дулааны төлбөр тооцоог мобайл банк, интернэт банк ашиглан цахимаар төлөх боломжтой болсон.