Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2023 ОНЫ XVII ХУРАЛ БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2023 ОНЫ XVII ХУРАЛ БОЛЛОО.

  Зохицуулах хорооны хурлыг 2023 оны 10 дүгээр сарын 27-ны өдөр танхимаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах үйлчилгээний тарифыг шинэчлэн батлах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 дах заалтад заасны дагуу:

  1. “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,
  2. Улаанбаатар хотын бохир ус зөөвөрлөх үйлчилгээний “Өргөжих хаус” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай,
  3. Улаанбаатар хотын бохир ус зөөвөрлөх үйлчилгээний “ТДЦ түвшиндалай” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тухай,
  4. Улаанбаатар хотын бохир ус зөөвөрлөх үйлчилгээний “БСҮМ виктория” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тухай,
  5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, бохир усны суурь хураамж батлах тухай,
  6. Дархан-Уул аймгийн “Дархан ус суваг” ХК-ийн айл өрхийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай,
  7. “Тунамал арвижих өргөө” ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх, холбогдох зохицуулалт хийх тухай,
  8. “УСУГ” ОНӨААТҮГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу маргаан урьдчилан шийдвэрлэх эсэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.