Нэвтрэх хуудас

Хэвлэх

“Усны чанарыг сайжруулах техник технологийн шийдэл” онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа.

“Усны чанарыг сайжруулах техник технологийн шийдэл” онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа.

  Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо Монголын Мянганы сорилтын сан хамтран хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, орон сууц нийтийн аж ахуйн салбарт тулгамдаж буй усны чанар, зэвтэй усны асуудлыг шийдвэрлэх арга зам, техник технологийн шийдлийн талаар мэдээлэл солилцох зорилготойгоор “Усны чанарыг сайжруулах технологийн шийдэл” онол практикийн бага хурлыг 2023 оны 10 сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

  Тус хуралд Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, Шинжлэх Ухааны Академи, ШУТИС, усны үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд болон Нийтийн аж ахуйн Төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон байна.

  Онол практикийн бага хурлаар оролцогчид Улаанбаатар хот болон суурин газруудын усны чанар, өнөөгийн тулгамдаж буй асуудал, асуудлыг шийдвэрлэхэд төрийн болон хувийн хэвшлийн оролцоо, цаашид авах шаардлагатай арга хэмжээ, техник технологийн шийдлийг хэлэлцэж, санал солилцлоо.