Нэвтрэх хуудас

Хэвлэх

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 17 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдаан 2023 болж өндөрлөлөө.

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 17 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдаан 2023 болж өндөрлөлөө.

  Монгол Улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан ОСНАА-н салбарын байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжил нэгт байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтнуудын мэдлэг ур чадварыг сонгон шалгаруулах уралдааныг 1975 оноос эхлэн 17 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

  Энэ удаагийн ажил мэргэжлийн уралдаанд Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын нийслэлээс 5 байгууллага, аймаг орон нутгийн 8 байгууллагууд амжилттай оролцож 1-р байрыг Орхон аймгийн “Эрдэнэт ус ДТС”ОНӨХК, 2-р байрыг Дорноговь аймгийн “Чандмань илч” ОНӨХХК, 3-р байрыг Улаанбаатар хотын “Хүрээ хаус” ХХК, тусгай байрыг Дархан-Уул аймгийн “Дархан ус суваг” ХК, Баян-Өлгий аймгийн “СУАТ” ХХК-ийн баг хамт олон тус тус эзэллээ.