Нэвтрэх хуудас

Хэвлэх

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР - ҮНЭ ТАРИФ, СУДАЛГААНЫ ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН /жирэмсний болон амаржсаны амралттай мэргэжилтний оронд/

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР - ҮНЭ ТАРИФ, СУДАЛГААНЫ ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН /жирэмсний болон амаржсаны амралттай мэргэжилтний оронд/

  Гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл: Зохицуулах хорооны бодлого, зорилт, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн байдалд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, үйлчилгээний үнэ бүрдэлтийн өртөг, зардлын чиглэлд хяналт тавьж, мэдээллийн санг бүрдүүлэх, иргэд, хуулийн этгээдэд зөвлөмж-зөвлөлгөө өгөх

  Ажлын нөхцөл: Өрсөлдөхүйц цалин урамшуулал, мэргэжлээрээ хөгжих боломж, ажиллах таатай орчин, найрсаг, хариуцлагатай хамт олон таныг хүлээж байна.

  Тавигдах шаардлага:

  • Эдийн засагч, Санхүү, Нягтлан бодогч мэргэжлээр их сургууль төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Идэвх санаачилгатай бүтээлч, удирдан зохион байгуулах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг чөлөөтэй ашигладаг;
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй;
  • Ёс зүйн болон харилцааны өндөр соёлтой;
  • Багаар ажиллах чадвартай;

   Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа
  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600-р тушаалын 1-р хавсралтаар батлагдсан/
  • 2% цээж зураг /3х4 хэмжээтэй/
  • Дипломын эх хувь, мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, сертификат

  Хугацаа, тодруулга:

Материалаа 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл өгөх боломжтой. Асууж тодруулах зүйл байвал ажлын цагаар Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Л.Баттөмөртэй 7014-7444 дугаарын утсаар холбогдоно уу.

  Хаяг: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 8-р хороолол, Их тойруу 43, Монгол ньюс тауэр байр, 6-р давхарт 601 тоот