Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2023 ОНЫ XVI ХУРАЛ БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2023 ОНЫ XVI ХУРАЛ БОЛЛОО.

  Зохицуулах хорооны хурлыг 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр танхимаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл сунгах үйлчилгээний тарифыг шинэчлэн батлах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дах заалтад заасны дагуу:

    1. Улаанбаатар хотын бохир ус зөөвөрлөх үйлчилгээний "Мөнхийн бат эгшиглэнт" ХХК-д тусгай зөвшөөрөл олгов.

 Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2,  Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн улс хоорондын Мянганы сорилтын компакт гэрээний 8.3-д заасны дагуу:

    2. Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн батлав.

    3. “УСУГ” ОНӨААТҮГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу маргаан шийдвэрлэх эсэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.