Нэвтрэх хуудас

Хэвлэх

Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.

  Зохицуулах хорооноос Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.

  Уулзалтад  “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, ХОСНААХөгжлийн төв ТББ, ОСНААМэргэжлийн холбоо ТББ-ын төлөөллүүд болон Зохицуулах хорооны Хэрэглэгчийн хэлтсийн дарга, Үнэ тариф судалгааны газрын дарга, мэргэжилтэн оролцлоо.

  Уулзалтад оролцогчид дараах сэдвээр хэлэлцүүлэг хийлээ. Үүнд:

  1. Улаанбаатар хотод орон сууцны ашиглалт, үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоо хийх, циклээс циклд шилжих боломжтой эсэх, хангагчид төлөх төлбөрийн хугацаа, алданги тооцох, ямар тохиолдолд хэрэглэгчийн усыг хязгаарлах талаар,
  2. Улаанбаатар хотын хэрэглэгчийн тарифын зохицуулалтын хүрээнд үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үйл ажиллагаагаа хэрэглэгчдэд хэрхэн сурталчлах талаар,
  3. Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс “Нэг худалдан авагчтай загвар“-т шилжих судалгааны ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллах гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.    

  Уулзалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд ”Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын 2.2.5., 2.3 дахь заалтуудыг мөрдөж ажиллах, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ- нь “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааг зохицуулах дүрэм”-ийн 6.7-д заасны дагуу цэвэр, бохир усны төлбөрийг 3-н сараас дээш хугацаагаар төлөөгүй бол хэрэглэгчийн цэвэр усыг түр хязгаарлах, бусад тохиолдолд цаашид ус хязгаарлахгүй ажиллахаар тогтов. 

  Мөн “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ нь орон сууцны ашиглалт, үйлчилгээ эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүсэлтийн дагуу циклээс циклд шилжүүлэх нөхцөлөөр хангаж ажиллах, түүнчлэн хангагч хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээнд талуудын хүлээх эрх, үүрэгт нэмэлт өөрчлөлт оруулахаар болов.

  Улаанбаатар хотын нийт тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд хэрэглэгчийн тарифт хийгдэх зохицуулалттай холбогдуулан хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний чанарыг дээшлүүлж, үйл ажиллагаагаа сайжруулж, танилцуулга, шторкийг олон нийтэд түгээх, сурталчлах, ажлыг зохион байгуулахыг Зохицуулах хорооноос даалгалаа.