Нэвтрэх хуудас

Хэвлэх

САНАЛ АВЧ БАЙНА.

САНАЛ АВЧ БАЙНА.

  “Хэнтий Ус” ХХК-аас Хэнтий аймгийн Хэрлэн  суманд усны үйлчилгээний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтээ доорхи байдлаар ирүүлсэн тул хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд: 1 литр усны үйлчилгээний тариф

  • Үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын тоолууртай цэвэр усны үйлчилгээний тарифыг 4.20  төг/л, тоолуургүй цэвэр усны үйлчилгээний тарифыг 6.00  төг/л, тоолууртай бохир усны үйлчилгээний тарифыг 4.50 төг/л, тоолуургүй бохир усны үйлчилгээний тарифыг 7.00 төг/л,
  • Цэвэр усанд айл өрхийн тоолууртай тарифыг 3.00 төг/л, тоолуургүй тарифыг 4.50 төг/л
  • Бохир усанд айл өрхийн тоолууртай тарифыг 3.50 төг/л, тоолуургүй тарифыг 5.00 төг/л
  • Үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагад зөөврөөр ус түгээх үйлчилгээний тарифыг 10 төг/л,
  • Ус түгээх байрны тарифыг 4.00 төг/л
  • Зөөврөөр бохир ус татан зайлуулах  үйлчилгээний тарифыг 40.00 төг/л-р батлуулахаар санал ирүүлсэн байна.