Нэвтрэх хуудас

Хэвлэх

Нээлттэй ажлын байр - Үнэ тариф, судалгааны газрын мэргэжилтэн

Нээлттэй ажлын байр - Үнэ тариф, судалгааны газрын мэргэжилтэн

  Гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл: Зохицуулах хорооны бодлого, зорилт, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн байдалд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, үйлчилгээний үнэ бүрдэлтийн өртөг, зардлын чиглэлд хяналт тавьж, мэдээллийн санг бүрдүүлэх, иргэд, хуулийн этгээдэд зөвлөмж-зөвлөлгөө өгөх

Ажлын нөхцөл: Өрсөлдөхүйц цалин урамшуулал, мэргэжлээрээ хөгжих боломж, ажиллах таатай орчин, найрсаг хамт олон таныг хүлээж байна.

Тавигдах шаардлага:

  • Эдийн засагч, Санхүү, Нягтлан бодогч мэргэжлээр их сургууль төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Идэвх санаачилгатай бүтээлч, удирдан зохион байгуулах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг чөлөөтэй ашигладаг;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Ёс зүйн болон харилцааны өндөр соёлтой;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах.

 Бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагчийн анкет
  • 2% цээж зураг /3х4 хэмжээтэй/
  • Дипломын эх хувь, мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, сертификат
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Өмнө ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт