Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2023 ОНЫ XIII ХУРАЛ БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2023 ОНЫ XIII ХУРАЛ БОЛЛОО.

  Зохицуулах хорооны хурлыг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл олгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

1. “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны хурлын дэг” болон бусад асуудлыг хэлэлцэн батлав.

2. Улаанбаатар хотын бохир ус зөөвөрлөх “Эрдэнийн хөрс” ХХК-д тусгай зөвшөөрөл олгов.

3. Баян-Өлгий аймгийн төвийн УХАТ-ын “СУАТ” ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг батлав.