Нэвтрэх хуудас

Хэвлэх

САНАЛ АВЧ БАЙНА.

САНАЛ АВЧ БАЙНА.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “СУАТ” ХХК-аас цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7444 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

Цэвэр усны үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тариф 1.50 төг/л, тоолуургүй тариф  1.66 төг/л,
  • Төсөвт байгууллагын тариф 7.20 төг/л,
  • ҮААНБ, спирт, архи, пиво, усны үйлдвэр, машин угаалга, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрийн тариф 5.20 төг/л,

Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тариф 1.50 төг/л, тоолуургүй тариф  1.66 төг/л,
  • Төсөвт байгууллагын тариф 7.80 төг/л,
  • ҮААНБ, спирт, архи, пиво, усны үйлдвэр, машин угаалга, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрийн тариф 5.60 төг/л-ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.