Нэвтрэх хуудас

Хэвлэх

САНАЛ АВЧ БАЙНА.

Өвөрхангай аймагт ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Онги ус суваг” ОНӨААТҮГ-иас цэвэр, бохир усны үйчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах хороонд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах хорооны info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

  • Тоолууртай ахуйн хэрэглэгчийн цэвэр усны үйлчилгээний тарифыг 2.3 төг/л, бохир усны үйлчилгээний тарифыг 2.1 төг/л,
  • ААНБ-ын цэвэр усны үйлчилгээний тарифыг 4.5 төг/л, бохир усны үйлчилгээний тарифыг 3.5 төг/л,
  • Ус түгээх байрны тарифыг 4.0 төг/л,
  • ҮААНБ-д цэвэр ус зөөврөөр түгээх тарифыг 10 төг/л, айл өрхөд цэвэр ус зөөврөөр түгээх тарифыг 9.5 төг/л, зөөврөөр бохир ус татан зайлуулах тарифыг 12 төг/л-ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.