Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ XI ХУРАЛДААН БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ XI ХУРАЛДААН БОЛЛОО.

  Зохицуулах зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдааныг 06 дугаар сарын 30-ны өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

1. Улаанбаатар хотын бохир усыг зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр "Голден-Эко" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгалаа.

2. Увс аймгийн Улаангом сумын төвийн “Чандмань-Увс“ ХХК-ийн Үйлдвэр, аж, ахуйн нэгж байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, зөөврөөр бохир ус татан зайлуулах үйлчилгээний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталлаа.

3. Дундговь аймгийн “Дундговь-Ус“ ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталлаа.

4. Улаанбаатар хотын СХД-ийн УХАТ-ын ашиглалт, үйлчилгээний “Голдкомпас” ХХК-ийн “УСУГ” ОНӨААТҮГ-тай тооцоо хийх цэвэр, бохир усны үйлчилгээний бөөний тариф, БОШ хэмжээг шинэчлэх асуудлыг шийдвэрлэлээ.