Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ X ХУРАЛДААН БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ X ХУРАЛДААН БОЛЛОО.

  Зохицуулах зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдааныг 06 дугаар сарын 14-ний өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

1. Улаанбаатар хотын бохир усыг зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр "Данхаадай" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгалаа.

2. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвийн “Дөрвөлж“ ОНӨААТҮГ-ын төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, ҮААНБ-д зөөврөөр цэвэр ус түгээх үйлчилгээний тарифын асуудлыг шийдвэрлэлээ.

3. Дорноговь аймгийн “Чандмань-Илч“ ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, бохир усны суурь хураамж, бохир усны бөөний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталлаа.

4. Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ цэнгэг ус“ ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, бохир усны суурь хураамж батлах, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталлаа.

5. Нийслэлийн Багануур дүүргийн “Багануур-Ус“ ААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, цэвэр, бохир усны бөөний тариф батлах, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталлаа.

6. Улаанбаатар хотын “Геодези, усны барилга, байгууламжийн газар“ ОНӨААТҮГ-ын бохир ус татан зайлуулах тарифын асуудлыг шийдвэрлэлээ.

7. Улаанбаатар хотын ХУД-ийн УХАТ-ын ашиглалт, үйлчилгээний “Булнайн-Ар” ХХК-ийн “УСУГ” ОНӨААТҮГ-тай тооцоо хийх цэвэр, бохир усны үйлчилгээний бөөний тариф, БОШ хэмжээг шинэчлэх асуудлыг шийдвэрлэлээ.

8. Улаанбаатар хотын СХД-ийн УХАТ-ын ашиглалт, үйлчилгээний “Дай цэцэн” ХХК-ийн “УСУГ” ОНӨААТҮГ-тай тооцоо хийх цэвэр, бохир усны үйлчилгээний бөөний тариф, БОШ хэмжээг шинэчлэх асуудлыг шийдвэрлэлээ.

9. Улаанбаатар хотын ХУД-ийн УХАТ-ын ашиглалт, үйлчилгээний “Цэнгэлдэх ОСНААК” ХХК-ийн “УСУГ” ОНӨААТҮГ-тай тооцоо хийх цэвэр, бохир усны үйлчилгээний бөөний тариф, БОШ хэмжээг шинэчлэх асуудлыг шийдвэрлэлээ.