Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ IX ХУРАЛДААН БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ IX ХУРАЛДААН БОЛЛОО.

  Зохицуулах зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдааныг 05 дугаар сарын 19-ний өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

    1. Улаанбаатар хотын бохир усыг зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр "Бар сүүлт" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгалаа.

    2. Дорноговь аймгийн бохир ус зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр “Эдрэн говь” ХХК, Улаанбаатар хотын бохир усыг зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр “Дондовдаш” ХХК, “Ундрах буян баяндай” ХХК-иуд тусгай зөвшөөрлийг олголоо.