Нэвтрэх хуудас

Хэвлэх

САНАЛ АВЧ БАЙНА.

САНАЛ АВЧ БАЙНА.

Төв аймгийн Зуунмод сумын төвийн ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Төв чандмань ДЭХГ” ОНӨААТҮГ-аас цэвэр, бохир усны үйчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах хороонд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах хорооны info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

  • Тоолууртай ахуйн хэрэглэгчийн цэвэр усны үйлчилгээний тарифыг 1 төг/л, бохир усны үйлчилгээний тарифыг 0.8 төг/л,
  • Тоолуургүй ахуйн хэрэглэгчийн цэвэр усны үйлчилгээний тарифыг 1.5 төг/л, бохир усны үйлчилгээний тарифыг 1.3 төг/л,
  • Спирт, архи, пиво, ундаа, жүүс усны үйлдвэр, автомашин угаалга, Ноос, ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрийн цэвэр усны үйлчилгээний тарифыг 5.5 төг/л,
  • Спирт, архи, пиво, ундаа, жүүс, ус, талх нарийн боовны үйлдвэр, мах, сүү боловсруулах үйлдвэр, эмнэлэг, Ноос, ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр, автомашин угаалгын бохир усны үйлчилгээний тарифыг 5.6 төг/л,
  • Төсөвт байгууллага, бусад ААНБ-ын цэвэр усны үйлчилгээний тарифыг 5.0 төг/л, бохир усны үйлчилгээний тарифыг 5.1 төг/л
  • Ус түгээх байрны тарифыг 3 төг/л-ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.