Нэвтрэх хуудас

Хэвлэх

САНАЛ АВЧ БАЙНА.

САНАЛ АВЧ БАЙНА.

Нийслэлийн Багануур дүүрэгт ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Багануур ус” ААТҮГ-аас цэвэр, бохир усны үйчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах хороонд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах хорооны info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

  • Тоолууртай ахуйн хэрэглэгчийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг 1.3 төг/л,
  • Тоолуургүй ахуйн хэрэглэгчийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг 1.7 төг/л,
  • Төсөвт байгууллага, спирт, архи, пиво, ундаа, жүүс усны үйлдвэр, автомашин угаалгын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг 4 төг/л,
  • Бусад ААНБ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг 3.5 төг/л-ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.