Нэвтрэх хуудас

Хэвлэх

“Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар, аюулгүй байдал” - удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.

“Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар, аюулгүй байдал” - удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.
  Барилга, хот байгуулалт, орон сууц нийтийн аж ахуйн салбарынхан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдвээр зөвлөлдөж байна.
                   
  Салбарын өнөөгийн байдал, ундны усны чанар, аюулгүй байдал, хаягдал усны цэвэрлэх байгууламжийн ашиглалт, хэрэглээ болон салбарын хүний нөөцийг чадавхжуулах асуудлуудаар илтгэл хэлэлцүүлэг тавьж, тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Тодруулбал, ундны усны чанар аюулгүй байдлын тухайд дараах ажлуудыг онцлон авч хэлэлцлээ. Үүнд, насжилт өндөртэй шугам хоолойг солих, хөдөө орон нутаг, тэр дундаа говийн аймгуудын ундны усны худагт тогтмол шинжилгээ хийх, малчид тариаланчдыг ундны цэвэр усаар хангахад онцгойлон анхаарах шаардлагатай байгаа талаар мэдээлэл солилцон, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.
  Тус зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын Сайд Ц.Даваасүрэн, Дэд сайд Э.Золбоо, тус яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга Г.Цогтсайхан, Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Д.Алтанхуяг, Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны дарга Ж.Батсуурь болон 21 аймгийн нийтийн аж ахуйн байгууллагуудын дарга, инженерүүд, Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн байгууллагын удирдлагууд зэрэг нийт 130 гаруй албаны төлөөллүүд оролцож байна.