Нэвтрэх хуудас

Хэвлэх

Төв, суурин газрын ундны усны чанар, аюулгүй байдал, цаашдийн зорилт” зөвлөлдөх уулзалт боллоо.

Төв, суурин газрын ундны усны чанар, аюулгүй байдал, цаашдийн зорилт” зөвлөлдөх уулзалт боллоо.

Тус зөвлөлдөх уулзалтыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хурлыг зохион байгуулж байна.

 

Уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэн, санал солилцон зөвлөмж гаргана:

  • Хүн амын ундны усны чанар, аюулгүй байдлын асуудлаар төрөөс баримталж буй бодлого, чиглэл;
  • ДЭМБ-аас орчны эрүүл мэндийн талаар авах арга хэмжээ, цаашдын зорилт;
  • Ундны усны чанарын судалгаа, үр дүн;
  • Аймаг, нийслэлийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын байгууллагуудын 2022 оны үйл ажиллагаа, санхүү эдийн засгийн үр дүн;
  • Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаанд ТУЗ-ын оролцоо, анхаарах асуудлууд.
  • Холидэй инн зочид буудлын хурлын танхимд болох хуралд аймаг, нийслэлийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын байгууллагын ТУЗ-ийн дарга нар,  21 аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ЗГХЭГ, ДЭМБ, ЭМЯ, БХБЯ-ны төлөөллүүд оролцоно.

                   

                 

“Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, НҮБ-ын 2015 онд батлагдсан “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 6-д хүн амыг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн, аюулгүй найдвартай цэвэр усаар тасралтгүй хангана хэмээн заасан. Мөн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэн, байгальд нийлүүлэх үйл ажиллагааг сайжруулах зорилт тавьсан юм.