Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ VIII ХУРАЛДААН БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ VIII ХУРАЛДААН БОЛЛОО.

   Зохицуулах зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдааныг 04 дүгээр сарын 28-ны өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

    1. Улаанбаатар хотын бохир усыг зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр "Хүслийн гурван эрдэнэ" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгалаа.

    2. Улаанбаатар хотын бохир усыг зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр “Хотол норов” ХХК-д тусгай зөвшөөрлийг олголоо.

    3. Улаанбаатар хотын ХУД-ийн УХАТ-ын ашиглалт, үйлчилгээний “Опенхаус өнө” ХХК-ийн “УСУГ” ОНӨААТҮГ-тай тооцоо хийх цэвэр, бохир усны үйлчилгээний бөөний тариф, БОШ хэмжээг шинэчлэх асуудлыг шийдвэрлэлээ.