Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ VII ХУРАЛДААН БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ VII ХУРАЛДААН БОЛЛОО.

  Зохицуулах зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдааныг 04 дүгээр сарын 20-ны өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

1. Говьсүмбэр аймгийн Баян тал сумын УХАТ-ын ашиглалт, үйлчилгээний “Талын Илч“ ОНӨААТҮГ-ын Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгаж, ус түгээх байрны цэвэр усны үйлчилгээний тарифыг баталлаа.

2. Улаанбаатар хотын ХУД-ийн УХАТ-ын ашиглалт, үйлчилгээний “Тэргэлмөнх” ХХК, БЗД-ийн УХАТ-ын ашиглалт, үйлчилгээний “Баянгазрын хишиг” ХХК-иудын Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн болон “УСУГ” ОНӨААТҮГ-тай тооцоо хийх цэвэр, бохир усны үйлчилгээний бөөний тариф, БОШ хэмжээг шинэчлэх асуудлыг тус бүр шийдвэрлэлээ.

3. Улаанбаатар хотын ХУД-ийн УХАТ-ын ашиглалт, үйлчилгээний “Хайспийд” ХХК-ийн Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгалаа.

4. Өмнөговь аймгийн Ханбогд сумын бохир ус зөөвөрлөх үйлчилгээ үзүүлэх "Жавхлант говь инвестмент" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгалаа.

5. Улаанбаатар хотын бохир усыг зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр “Монроснип чикара” ХХК, “Ви помп сервис” ХХК-иудад тусгай зөвшөөрлийг тус тус олголоо.

6. Зохицуулах зөвлөлийн 2023 оны 27 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа.