Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ VI ХУРАЛДААН БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ VI ХУРАЛДААН БОЛЛОО.

  Зохицуулах зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдааныг 04 дугаар сарын 06-ний өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

      1. Улаанбаатар хотын бохир усыг зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн захиалагчийн алба" ОНӨААТҮГ-ын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгалаа.

      2. Улаанбаатар хотын бохир усыг зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр “Секонд вотэр” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгалаа.

      3. Улаанбаатар хотын бохир усыг зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр “Дөрвөн уулын хөндийн хишиг” ХХК-д тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олголоо.