Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2015 оны ээлжит IX хурал болов

Зохицуулах зөвлөлийн ээлжит 09 дугаар хуралдаан 2015 оны 09-р сарын 29-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. “Дорнод НАА” ОНӨААТҮГ—н ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгах
  2.  “Төв Чандмань-ДЭХГ” ОНӨААТҮГ-н ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгах
  3.  “Эрин барилга” ХХК-д ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ, бөөний тариф батлах
  4.  “Даймомент” ХХК-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.14-т заасан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох

Хурлаас тусгай зөвшөөрөл сунгасан 2 байгууллагад доорх хугацаатай үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд:

а, Дорнод НАА ОНӨААТҮГ-т

  • төмөргүйжүүлэх станцаас гарах хаягдал усыг шүүрүүлэх талбайг ажилд оруулах, ус хэмжих тоолуур тавих
  • дотоод хэрэглээний усыг зөв хэмжиж, зардалд тооцох, орлого болоогүй усыг нарийвчлан гаргах, 2016 оны төлөвлөгөөнд тусгах
  • цэвэрлэх байгууламжийг шинэчлэх хүрээнд бодит хүчин чадал, хэрэгцээ шаардлага, үр ашгийг тооцсон экспертиз судалгаа хийлгэх
  • усны зүй бус алдагдлыг бууруулах, айл өрхт тавьсан тоолуурыг гадны нөлөөгөөр зогсоох явдлаас урьдчилан сэргийлэх
  • хуучин норм дүрэм стандартыг шинэчлэх
  • авлага бууруулах

б, Төв Чандмань ДЭХҮГ-т

  • авлага барагдуулах
  • айл өрхийн тоолууржуулалтыг нэмэгдүүлэх
  • дулаанд хэрэглэж байгаа усыг зардалд тооцож, УХАТ-н үр ашгийг нэмэгдүүлэх
  • Цэвэрлэх ил багтаамжит байгууламжийг битүүлэх, таглах шинэ технологийг судлах, нэвтрүүлэх боломжийг хайх