Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ III ХУРАЛДААН БОЛЛОО

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ III ХУРАЛДААН БОЛЛОО

  Зохицуулах зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдааныг 02 дугаар сарын 15-ны өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын Ус хангамж, ариутах татуургын тоног төхөөрөмжид туршилт тохируулга хийх болон бохир усгы зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр "Ай вай и зэт групп" ХХК-ийн Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай сунгалаа.

  2. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Дулаан шарын гол” ТӨХК-ийн Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.