Нэвтрэх хуудас

Хэвлэх

Улаанбаатар хотын Орон Сууц, Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар ОНӨААТҮГ-ын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг дүгнэх уулзалт зохион байгууллаа.

Улаанбаатар хотын Орон Сууц, Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар ОНӨААТҮГ-ын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг дүгнэх уулзалт зохион байгууллаа.

  Зохицуулах зөвлөл 2023.02.08-ны өдөр Улаанбаатар хотын Орон Сууц, Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар ОНӨААТҮГ-ын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг дүгнэх уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, ОСНААУГ хамтран зохион байгуулсан ба уулзалтыг Зохицуулах зөвлөлийн дарга Ж.БАТСУУРЬ нээгээд "Зохицуулах зөвлөлийн 10 жилийн ажлын үр дүн, цаашдын зорилт" сэдвээр мэдээлэл өгсөн бол "ОСНААУГ ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр "Үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэл, бэрхшээл, 2023 оны зорилт"-ын талаар илтгэл тавьж мэдээлэл өгөв. Мөн үеэр ОСНААУГ ОНӨААТҮГ-т хийгдсэн хяналт, шалгалтын дүн, үйл ажиллагаа, усны ухаалаг тоолуур, дэвшилтэт технологи нэвтрүүлэх тухай болон Монгол Улсын ундны усны чанарын судалгааны үр дүнгийн талаарх мэдээ, мэдээлэл тавигдсан бөгөөд Зохицуулах байгууллагын цаашид баримтлах бодлого үр дүнгийн талаар Зөвлөлийн дарга танилцуулга хийсэн. Энэхүү уулзалтанд Зохицуулах зөвлөлийн ажлын алба, ОСНААУГ-ын 16 ХҮТ, 3 ТТ-ийн дарга, ахлах нягтлан бодогч, ахлах инженерүүд зэрэг 90 орчим хүн оролцов.