Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ I ХУРАЛДААН БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ I ХУРАЛДААН БОЛЛОО.

  Зохицуулах зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдааныг 01 дүгээр сарын 13-ны өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Сод эгшиг” ХХК-ийн Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай сунгалаа.

  2. Улаанбаатар хотын ХУД-ийн ОСНААҮ-ний “Шинэ Яармаг Ханбогд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

  3. Сүхбаатар аймгийн НААҮ-ний "Дөрвөлж" ОНӨААТҮГ-ын Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, бохир усны суурь хураамж батлах, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.

  4. Улаанбаатар хотын ХУД-ийн ОСНААҮ-ний "Булнайн-Ар" ХХК-ийн “УСУГ” ОНӨААТҮГ-тай тооцоо хийх цэвэр, бохир усны үйлчилгээний бөөний тариф, БОШ хэмжээг шинэчлэн баталлаа.