Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ II ХУРАЛДААН БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ II ХУРАЛДААН БОЛЛОО.

Зохицуулах зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдааныг 01 дүгээр сарын 25-ны өдөр онлайнаар болон танхимаар хосолсон хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг сунгах, шинээр олгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

1. Дорноговь аймгийн төвийн НААҮ-ний “Чандмань-Илч“ ХХК, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Баганат харш” ХХК-иудын Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай сунгалаа.

2. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын НААҮ-ний “Илчит хутаг“ ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Пава инвест” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудад Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олголоо.

3. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Баганат харш” ХХК, “Хайспийд” ХХК-иудын бөөний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталлаа.

4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын НААҮ-ний “Илчит хутаг“ ОНӨААТҮГ-т тусгай зөвшөөрөл олгох, цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, усны суурь хураамж, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталаа.

5. Дархан-Уул аймгийн төвийн НААҮ-ний "Дархан ус суваг" ХК-ийн 2022 оны 188 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан 2020 оны 93 тоот тогтоолыг хүчингүй болголоо.

6. Мөн Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2023 онд төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хураамжийн хэмжээ болон бусад асуудлыг хэлэлцэн баталлаа.