Нэвтрэх хуудас

Хэвлэх

САНАЛ АВЧ БАЙНА.

САНАЛ АВЧ БАЙНА.

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Илчит хутаг”ОНӨААТҮГ-аас цэвэр, бохир усны үнэ тарифаа батлуулах саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

Цэвэр усны үйлчилгээнд:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1.8 төг/л, тоолуургүй тарифыг 2.0 төг/л,
  • ААНБ-ын тарифыг 2.0 төг/л,
  • Ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн тарифыг 2.1 төг/л, ундаа, архи, спирт усны үйлдвэрийн тарифыг 2.7 төг/л,
  • Төсөвт байгууллагын тарифыг 3.0 төг/л,

Бохир ус татан зайлуулах үйлчилгээнд:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1.7 төг/л, тоолуургүй тарифыг 1.9 төг/л,
  • ААНБ-ын тарифыг 1.9 төг/л,
  • Ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн тарифыг 3.1 төг/л, ундаа, архи, спирт усны үйлдвэрийн тарифыг 2.4 төг/л,
  • Төсөвт байгууллагын тарифыг 2.5 төг/л-ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.