Нэвтрэх хуудас

Хэвлэх

“Нийтийн аж ахуйн салбар дахь хараат бус зохицуулалт-10 жил” Онол практикийн бага хурал боллоо.

“Нийтийн аж ахуйн салбар дахь хараат бус зохицуулалт-10 жил”  Онол практикийн бага хурал боллоо.

  “Нийтийн аж ахуйн салбар дахь хараат бус зохицуулалт-10 жил” Онол практикийн бага хурлыг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Millennium Plaza төвийн хурлын танхимд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс зохион байгууллаа.

  Тус хуралд БХБЯ, ХСУХАТАҮЗЗ, Шинжлэх ухааны академи, 21 аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч 40 гаруй байгууллагын удирдах албан тушаалтан болон инженер, техникийн ажилтнууд оролцсон болно.

  Хурлаар Зохицуулах зөвлөлийн 10 жилийн ажлын үр дүн, цаашдын зорилт, ОСНАА-н салбарын Хүний нөөцийг бэхжүүлэх, Усны ухаалаг тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлэх, Монгол Улсын ундны усны чанарын судалгааны үр дүн, цаашдын зорилт зэрэг сэдвүүдээр холбогдох байгууллагуудын төлөөлөл илтгэл тавьж, Нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.